Loading...
Хүний нөөцийн бодлого
Энхтайвны өргөн чөлөө-338, Баянгол дүүрэг 20-р хороо,Улаанбаатар 16101,Монгол улс
Даваа-Бямба: 9am - 6pm Бүтэнсайнд амарна
+976 7777 9889

Сайтаас хайлт хийх

“Кью Си Эм” ХХК нь мэргэжлийн, чадварлаг боловсон хүчингээ байгууллагын үнэт зүйл хэмээн тодорхойлдог ба тэдгээр боловсон хүчинг сургах, дадлагажуулах, тасралтгүй хөгжүүлж, тогтвортой ажлын байраар хангах, ажиллах таатай орчинг бүрдүүлж, зорилго, чиглэл нэгтэй, дулаан уур амьсгалтай хамт олон болгон нэгтгэхийг зорьдог.
Манай компани ажиллагсад, хамт олныхоо эрхийг дээдэлж, хувь хүний хөгжүүлэлт, шинэ боломжийг нээж өгөхөд үргэлж дэмждэг төдийгүй, шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа тухайн хүний ур чадвар, мэдлэг, хувь хүний төлөвшил, эрмэлзлийг чухалчлан авч үздэг. Бид танд зөвхөн үүрэг хүлээлгэх бус таны хувь хүний хөгжүүлэлт, манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ боломжийг нээж өгөх болно.
Манай байгууллагын дулаан уур амьсгал, чадварлаг хамт олон, хөдөлмөрлөх ур чадвар, ажлын бүтээмж зэрэг нь танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Холбоо барих

УТАС: +976 77247748

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ: 99121143, 99153455

ХУДАЛДАА: 99892135, 99130165