“Кью Си Эм” ХХК нь үйл ажиллагаандаа байгаль орчны асуудлыг нэн тэргүүнд тавьж, учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчин бохирдуулалтыг бууруулах арга хэмжээг Монгол улсын хууль, дүрэм, журам, стандартад нийцүүлэн, ISO 14001:2015 стандартыг мөрдлөг болгон ажилладаг ба байгаль орчны удирдлагын тогтолцоог улам сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна. Манай байгууллага Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн, байгаль орчны бодлогодоо дараах чиглэлүүдийг тусгаж, хяналт тавин ажилладаг.