Loading...
Захирлын мэндчилгээ
Энхтайвны өргөн чөлөө-338, Баянгол дүүрэг 20-р хороо,Улаанбаатар 16101,Монгол улс
Даваа-Бямба: 9am - 6pm Бүтэнсайнд амарна
+976 7777 9889

Сайтаас хайлт хийх

Эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, харилцагчид та бүхний энэ өдрийн амар, амгаланг эрэн мэндчилье. Манай байгууллага нь барилга уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар, түрээс, худалдааны чиглэлээр Монгол улсдаа тэргүүлэгч компани болох эрхэм зорилго тавин, чадварлаг инженер техникийн баг, ажиллах хүчний нөөцийг бүрдүүлсэн. Бид сүүлийн жилүүдэд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажилд түлхүү анхаарал хандуулж байгаль орчинд ээлтэй сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмжөөр компанийн бааз суурийг бэхжүүлж байна.
Мөн компанийн гол амин сүнс болсон ажилчдынхаа мэргэжил, боловсролыг дэмжих ажилд өндөр ач холбогдол өгч ажиллахын зэрэгцээ компанийн хүний нөөцийг чадваржуулах, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгжүүлж буй төслийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэх, баталгаажуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Бидний хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хөдөлмөрийн үр дүнд олсон бизнесийн нэр хүнд, туршлага таны төслийн үйл ажиллагаа, үнэ цэнийг ямагт нэмэгдүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаа бөгөөд манай компанитай хамтран ажиллахыг хүссэн аж ахуй нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно.

Таныг гүнээ хүндэтгэсэн

Ерөнхий захирал М.Жавхлант

Холбоо барих

УТАС: +976 77247748

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ: 99121143, 99153455

ХУДАЛДАА: 99892135, 99130165