Loading...
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Энхтайвны өргөн чөлөө-338, Баянгол дүүрэг 20-р хороо,Улаанбаатар 16101,Монгол улс
Даваа-Бямба: 9am - 6pm Бүтэнсайнд амарна
+976 7777 9889

Сайтаас хайлт хийх

“Кью Си Эм” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н MNS OHSAS 18001:2012 стандартыг мөрдлөг болгон ажиллаж ирсэн. Манай байгууллага өөрийн үнэт зүйл болох ажилчдынхаа амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, ажилчдын хөдөлмөрлөх явцад эрүүл аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг хангах, нийгмийн хариуцлагыг ухамсарлах, нэгдсэн зохион байгуулалттай ажил хөдөлмөрийг гүйцэтгэж, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйд хяналт, шаардлага тавьж, арга хэмжээ авч ажилладаг.
Манай байгууллагын ажилтан бүр компанийнхаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, журмыг бүрэн ухамсарлан, бодлого, журамд заагдсан эрх, үүрэг, хариуцлагыг өөрийн ажлын байранд нэвтрүүлж, дадал зуршил болгон байнга хэрэгжүүлж ажилладаг. “Кью Си Эм” ХХК-ийн ажилтан бүр өөрийн эрүүл мэнд, амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг үнэт зүйл хэмээн ухамсарлаж, ажлын байранд тавигдах аюулгүй байдлын дүрэм журмыг чандлан биелүүлж, орой бүр гэртээ эрүүл, эсэн мэнд харих нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.

Холбоо барих

УТАС: +976 77247748

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ: 99121143, 99153455

ХУДАЛДАА: 99892135, 99130165