Loading...
Нийгмийн хариуцлага
Энхтайвны өргөн чөлөө-338, Баянгол дүүрэг 20-р хороо,Улаанбаатар 16101,Монгол улс
Даваа-Бямба: 9am - 6pm Бүтэнсайнд амарна
+976 7777 9889

Сайтаас хайлт хийх

Бид MNS ISO 26000:2012 нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлж, үндсэн шалгуур үзүүлэлтэд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын олон талт хөтөлбөрүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
МЭДЭЭЛЭХ
Манай компанийн зүгээс гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагааны улмаас сөрөг нөлөөлөл бий болсон бол тохиолдолд доорх арга хэмжээг авч ажиллана. Бидний хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын ажлууд нийгэмд ямар нөлөө, үр дүн үзүүлж буйг тухай бүрт нь тайлагнах. Санаандгүй байдлаас үүдэлтэй алдаа, хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд нэн даруй алдаагаа засаж залруулах.
ИЛ ТОД БАЙДАЛ
Бид үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй явуулахын тулд санхүүгийн болон үйл ажиллагааны бусад тайлангуудаа сар, улирал, жилээр өөрийн вэб сайтад байршуулдаг. ШУДАРГА ЁС Бид компанийн үйл ажиллагаа, ажилтнууддаа тавьдаг нэн тэргүүний шаардлага бол шударга, ёс зүйтэй байх зарчим бөгөөд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ
Бид хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, түүний ач холбогдол, нэгдмэл шинжийг ханган биелүүлэхийг зорин, нийгмийн хариуцлагадаа тусган ажилладаг. Манай компани энэхүү зарчмыг хангах зорилгоор дараах зүйлсийг хэрэгжүүлж байна. Хүний эрхийн норм, хэм хэмжээнд заасан эрх үүргүүдийг бүх нийтээр дагаж мөрдөх Ажилтнуудын хөгжил, амьжиргааг дээшлүүлэх олон талт ажлуудыг зохион байгуулах Ажилтнуудыг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин урамшуулал бодох
НОРМ, ХЭМ ХЭМЖЭЭГ МӨРДӨХ
Бид Монгол болон Олон улсын уул уурхайн норм, хэм хэмжээг даган мөрдөж үйл ажиллагаагаа эрхэлдэг. Хүрээлэн буй орчинд хор нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх Нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх Үйл ажиллагаа олон улсын жишигт нийцүүлсэн байх Норм, хэм хэмжээг сахин биелүүлдэггүй байгууллагуудтай хамтарч ажиллахаас татгалзах Бусдын буруутай үйлдэлд туслахгүй байх
ХУУЛЬ ДҮРМИЙГ САХИХ
Бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо мөрдөгдөж байгаа болон ирээдүйд хэрэгжүүлэхээр зорьж буй сайжруулсан хууль дүрэмд нийцүүлэн ажиллах Хуулийн хүрээнд хүлээсэн бүх үүрэг хариуцлага, биелэлтийн явцын талаар тухай бүрт нь мэдээлэх
ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН СОНИРХЛЫГ ХҮНДЭТГЭХ
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд оролцогч талуудын эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн үзэж, тэдэнтэй нягт холбоотойгоор санал солилцож ажилладаг.
Баянгол дүүргийн 20-р хорооны нөхөрлөлийн гудамжны хатуу хучилтгүй үлдсэн авто зам
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын тоосжилтыг багасгах, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилготой Баянгол дүүргийн 20-р хорооны нөхөрлөлийн гудамжны хатуу хучилтгүй үлдсэн авто замыг гүйцээж хатуу хучилттай болгох ажлыг санаачлан хөрш байгууллагуудтай хамтран амжилттай гүйцэтгэв. 2018 онд тус гудамжны 2км замыг ТЭСО корпораци санаачлан бусад байгууллагуудтай хамтран хатуу хучилттай авто зам болгоод байсан юм. Хамтран ажилсан Хэв хийц ххк, Эдэн ххк, Ар дөт ххк, Оргил мөнх ххк болон гүйцэтгэгч Трүй рөүд ххк та бүхэндээ талархал илэрхийлье.



Эм танг орлох хөдөлгөөн буйгаас Хөдөлгөөнийг орлох эм тан байдаггүй билээ…



Холбоо барих

УТАС: +976 77247748

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ: 99121143, 99153455

ХУДАЛДАА: 99892135, 99130165